Талын салхи, танан цагаан ѳргѳѳ, цаглашгүй үнэнийг ѳгүүлэгч нүднээ бас сэтгэлд хѳврѳх тал минь! Би хэн, би тал!
2013-07-26
блог *үргэлжилнэ
Анх нэгэн блог хѳтлѳх үүргийг ѳѳртѳѳ аван сэтгэл догдлон бичгэлсэн анхны бѳгѳѳд цорын ганц нийтэд харуулсан постоос минь хойш 4 жил ѳнгѳрсѳн байх юм. Хурдан юм.
Би яагаад блог хѳтлѳх хэрэгтэй вэ гэдгээ сайн мэдрээгүй байсан минь энэ 4 жил чимээгүй байсныг бүрэн ѳгүүлнэ. Ѳѳрийнхѳѳ бодлыг хүмүүст тулгаж, хүлээн зѳвшѳѳрүүлэх нэг талын ихэрхүү хүсэл минь ганц ч комэнт байхгүй гэсэн бодит байдлыг тэсвэрлэж чадаагүйгээс болсон. Яргуй ч цаг нь болсон болохоор л цэцэглэдэг шиг, миний блог бичих цаг нь болоогүй байсан байж.
Одоо бол тэр ихэрхүү хүсэл минь дарагдаж, юуны тѳлѳѳ ѳѳрийгѳѳ илэрхийлэхээ мэдэх болсон тул миний тэмдэглэлийн дэвтэрийг даван ёртѳнцѳѳр давхих чѳлѳѳг олж авлаа.
Би ѳѳрийгѳѳ ѳѳр нүдээр харах гэж, магад надтай ижил зорилго ѳѳд мацах хэн нэгэнтэй танилцах, ирээдүйд ном хэвүүлнэ дээ гэсэн мѳрѳѳдѳлрүүгээ алхам ч болсон ойртохын тулд.
Хүн болгонд эрх чѳлѳѳ бий, энэ эрх чѳлѳѳгѳѳ эдлэхдээ айхаа больсон. Тиймээ би одоо маш сайхан сэтгэлээсээ инээмсэглэж байна. Нэг ч гэсэн айдсаа би давсандаа ѳѳртѳѳ баяр хүргэн инээмсэглэж байна.