2013-07-26

Шимэх айргийн шуугиан

Би эргэн илрээ. Сайхан талдаа, саруул тэнгэртээ эргэн илрээ. Хэрэн хэссэн тэнэмэл амидрал минь дуусах болоогүй ч хэсэг би зүрхээ бас сэтгэлээ алжаахаар ирсэн минь энэ. Зуны сайхан цагийг чимээгүй талтайгаа ярихаар илрээ. Тиймээ би их санаж, бас тэр санасан хугацаа минь сэтгэлд минь тал болон үлдсэн байна. Би улам л талаа мэдэрч улам л ѳѳрийн оршихуйлуу ойртсноо мэдэрч байна. Айрагны амт хүртэл намайг ѳгүүлэх шиг ийм л эмзэгхэн болгодог юм байна, энэ санан бэтгэрэх гэдэг чинь. Бидний мѳн чанар энэ л талтай холбоотой, эгэл ахуйгаас эхтэй юм байна. Гэрээс нутгаас гарч шинэ газар нутагт ѳѳрийгѳѳ сорьсноор л үнэн монгол чанар намайг олж ирдэг мэт. Зүгээр л урсах энэ цаг хугацаа, амьсгалтай минь хорших энэ л үнэр амт, гэдсийг минь биш сэтгэлийг минь дүүргэж, хийморь минь унагалах шиг.