Талын салхи, танан цагаан ѳргѳѳ, цаглашгүй үнэнийг ѳгүүлэгч нүднээ бас сэтгэлд хѳврѳх тал минь! Би хэн, би тал!
2013-07-26
Унших лист
□Сонирхолтой хэл шинжлэлийг зохиогчийн нийтлэлүүд:
http://saruul.essay.time.mn/contentlist/list.shtml
блог *үргэлжилнэ
Анх нэгэн блог хѳтлѳх үүргийг ѳѳртѳѳ аван сэтгэл догдлон бичгэлсэн анхны бѳгѳѳд цорын ганц нийтэд харуулсан постоос минь хойш 4 жил ѳнгѳрсѳн байх юм. Хурдан юм.
Би яагаад блог хѳтлѳх хэрэгтэй вэ гэдгээ сайн мэдрээгүй байсан минь энэ 4 жил чимээгүй байсныг бүрэн ѳгүүлнэ. Ѳѳрийнхѳѳ бодлыг хүмүүст тулгаж, хүлээн зѳвшѳѳрүүлэх нэг талын ихэрхүү хүсэл минь ганц ч комэнт байхгүй гэсэн бодит байдлыг тэсвэрлэж чадаагүйгээс болсон. Яргуй ч цаг нь болсон болохоор л цэцэглэдэг шиг, миний блог бичих цаг нь болоогүй байсан байж.
Одоо бол тэр ихэрхүү хүсэл минь дарагдаж, юуны тѳлѳѳ ѳѳрийгѳѳ илэрхийлэхээ мэдэх болсон тул миний тэмдэглэлийн дэвтэрийг даван ёртѳнцѳѳр давхих чѳлѳѳг олж авлаа.
Би ѳѳрийгѳѳ ѳѳр нүдээр харах гэж, магад надтай ижил зорилго ѳѳд мацах хэн нэгэнтэй танилцах, ирээдүйд ном хэвүүлнэ дээ гэсэн мѳрѳѳдѳлрүүгээ алхам ч болсон ойртохын тулд.
Хүн болгонд эрх чѳлѳѳ бий, энэ эрх чѳлѳѳгѳѳ эдлэхдээ айхаа больсон. Тиймээ би одоо маш сайхан сэтгэлээсээ инээмсэглэж байна. Нэг ч гэсэн айдсаа би давсандаа ѳѳртѳѳ баяр хүргэн инээмсэглэж байна.
Шимэх айргийн шуугиан
Би эргэн илрээ. Сайхан талдаа, саруул тэнгэртээ эргэн илрээ. Хэрэн хэссэн тэнэмэл амидрал минь дуусах болоогүй ч хэсэг би зүрхээ бас сэтгэлээ алжаахаар ирсэн минь энэ. Зуны сайхан цагийг чимээгүй талтайгаа ярихаар илрээ.
Тиймээ би их санаж, бас тэр санасан хугацаа минь сэтгэлд минь тал болон үлдсэн байна. Би улам л талаа мэдэрч улам л ѳѳрийн оршихуйлуу ойртсноо мэдэрч байна.
Айрагны амт хүртэл намайг ѳгүүлэх шиг ийм л эмзэгхэн болгодог юм байна, энэ санан бэтгэрэх гэдэг чинь.
Бидний мѳн чанар энэ л талтай холбоотой, эгэл ахуйгаас эхтэй юм байна. Гэрээс нутгаас гарч шинэ газар нутагт ѳѳрийгѳѳ сорьсноор л үнэн монгол чанар намайг олж ирдэг мэт.
Зүгээр л урсах энэ цаг хугацаа, амьсгалтай минь хорших энэ л үнэр амт, гэдсийг минь биш сэтгэлийг минь дүүргэж, хийморь минь унагалах шиг.
Subscribe to:
Comments (Atom)