Талын салхи, танан цагаан ѳргѳѳ, цаглашгүй үнэнийг ѳгүүлэгч нүднээ бас сэтгэлд хѳврѳх тал минь! Би хэн, би тал!
2013-09-24
Ѳглѳѳний хүн
Ямар нэгэн зүйлийг хэрэгжүүлэхийпн тулд зориглон шийдэхээсээ ѳмнѳ ѳѳрийн зан ааш ба авъяас чадварыг ойлгож ухаарах хэрэгтэй.
Ѳглѳѳд заавал хийхгүй бол болохгүй ажил бий болгох хэрэгтэй.
.. ѳдѳр тутмын ѳѳрт хэрэгцээтэй байсан зүйлтэй тааруулан нийцүүлэх
Анхандаа хэсэг хугацааны турш эрт боссоноор хожсон цагаа хичээл сүрлага ажил хѳдѳлмѳрт зориулалгүйгээр зѳвхѳн ѳѳрийгѳѳ магтан сайшааж, сайтар бодож тунгаахад зарцуул. Тархинд таалагдах тул, хичээл хийх зэрэгт сэтгэл гонсгор байсан ч ѳглѳѳг үргэлжлүүлсээр байх юм.
тунхаг бичиг, эхлээд амжилт гаргасны дараа, хүсэл зорилгоо тусгаж, ѳѳрий амлалтыг тодорхой бичиж гарын үсэг зур.
Хүний тархинд ямар мэдээлэл давтагдан орж байна, түүнд чин сэтгэлээсээ итгэх юм бол, тархи тэрхүү мэдээллийг үнэн бодитоор хүлээн зѳвшѳѳрч, улмаар бие мах бодийн үйл ажиллагааны хэрэгтэй хэсэгт түүнийг хэрэгжүүлэхийг тушаадаг ажээ.
бүхий л сайн зуршил нь хүсэл зорилго ба түүнийг бодитоор хэрэгжүүүлэх давтамжит үйл ажиллагаараар бий болдог.
Хайртай дуртай хүнийхээ зүрх сэтгэлийг хѳдѳлгѳхѳд чиглэсэн зорилготой байх нь хамгийн уламжлалт бѳгѳѳд үр дүнтэй ажиллах урам зориг бадраах арга юм.
ОРОЙ.
@ Донтуулах магадлал ѳндѳр зүйлст чѳлѳѳт цагаа бүү үр
@ Ажил үүргээ цаг тухайд нь дуусгаж занш
@ Бүх л үйл хэргээ чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн хий. Ингэснээр тухайн ѳдрийн сэтгэл ханамж ѳндѳр болох тул, сайхан унтаж амрахад нѳлѳѳлдѳг.
@ Биеийн тамирын дасгал сургуулилатыг болж ѳгвѳл орой хий
@ Орой 9ьс хойш хоол бүү ид.
@ гэртээ 8ь9 хооронд харьсан бай.
@ Бүх гэр бүлээрээ цугларах цагийг багахан ч гэсэн гарга
@ Хѳгжим сонсох, ном унших зэргийг оройн цагаар хий.
@ Ѳдрийг дүгнэн цэгцлэх цаг зав заавал гарга.
Модны нүүрсэн дэр.
Гадуур зарагдаж байгаа амин дэмийн бэлдмэлээс ихээр хэрэглэж уулаа ч гэсэн биед шингэн уусах хэмжээ нь 3-5%-с хэтэрдэггүй. Түүний дээр тархины эд эсээр дамжин ѳнгѳрдѳг судсанд хаалга байдаг ба тэр нь нийлэг шинж бүхий амин дэмийн бэлдмэлийг бараг тэр чигт нь таслан зогсоодог. Амин дэм А, С, Е байгалийн гаралтайг. Ѳдрийн богино нойр ав.
түхайн ѳдрийн тѳлѳвлѳгѳѳ ба арга техникийг боловсруулдаг.
ДАСГАЛ
боссоны дараа болон усанд орсны дараа болон ѳмнѳ 30 минутын зайтай. зүрхний цохилт хүчтэй үед халуун усанд орох нь зүрхэнд муу.
САрын тэмдэгийн үед муу ба хийх үедээ нар шууд тусаагүй ѳрѳѳнд сул хувтсатай хийнэ.
Нугас нуруу болон уураг тархи нь ѳѳр хоорондоо нягт холбогдон байрласан байдаг тул, нугас нурууны хэлбэр ѳѳрчлѳгдѳхѳд тархинд шууд нѳлѳѳ үзүүлдэг.
Ѳглѳѳний тархинд нѳлѳѳлѳх.
Тиймээс тархины ү.аьг сайжруулан бэхжүүлэхийн тулд ѳѳрийнхѳѳ нүдээр харж, чихээрээ сонсож, мѳн хэлээрээ амсан мэдэрч,хамраараа үнэрлэн, арьсаараа хүртэж шалгах буюу ѳ.х ѳѳрѳѳ сэтгэн бодож нээж илрүүлэх хэрэгтэй.
Шѳнѳ дѳл болтол унтахгүй байгаа хүүхэд тодорхой зорилго, ухамсаргүй байх нь цѳѳнгүй.
эцэг эх болон үр хүүхдүүд нь хамтдаа нэгдэж,гэр орондоо нэгнийхээ сэтгэл санааг тайван амар түвшин болгож, ямар ч хэрэг байсан ярилцан зѳвлѳж юу ч байсан хийж бүтээж чадна гэж урамшуулан дэмждэг байх нь аз жаргалтай гэр бүлийн үндэс биш гэжүү.
Хийж бүтээж чадах юм шиг байна гэсэн мэдрэмж ба хийж чадсан гэж хэлэх нь огт ѳѳр хэрэг.
Ѳглѳѳний хүн болох 100 ѳдрийн тѳйѳвлѳгѳѳ.
1. Ѳѳрчлѳгдѳх боломжийг бүү алд.
2. Ѳѳрийн хэв маягаа олж ав.
3. Ѳѳрийн гэсэн үзэл бодлыг бий болго.
4. Ѳѳрчлѳлтийг оройн цагаасаа эхэл
5. Нойрсох хугацаагаа тогтоо
6. Бүхнийг унтахаасаа эхэл.
7. Ѳглѳѳний 30 минутыг ѳѳрчил.
8. Ѳдрийн нойр ба амин дэмээр туслуул.
9. Гэрэл гэгээг ашигла.
10. Салхинд гарч бай.
11. Салхинд гарахын үр шимийг бүрэн дүүрэн амс.
12. Ѳглѳѳний болон йогийн дасгал хийж бай.
13. Ѳглѳѳний оюун ухаан, тархиндаа нѳлѳѳл
14. Халуун ам бүлийнхнээ оролцуул.
Саѳшо Хироши
税所 弘 100日で「朝型人間」になれる方法 (講談社プラスアルファ文庫) [文庫]
2013-08-22
Чи ѳѳрийнхѳѳ үзсэн видеонийхоо цомирлиг
Ойрд TED гээчид бүр ороод байна шүү.
TED гэдэг нь юу вэ? Анх 1984 онд Технологи, Дезайн болон Интертайментийн гурван салбарын хүмүүс уулзан хуралдснаар үүсгэн байгууллагджээ. Гол санаа нь Олонд түгээх хэрэгтэй гэсэн санааг, нийтийн сонорт хүртээх юм байна. TED албан ёсны хуралдаан байхаас гадна, TED шагнал, TED арга хэмжээ болон Дэлхийн олон орнуудад зохион байгууллагаддаг TED яриа зэрэг байна. Бүх яриануудыг видео хэлбэрээр үнэгүй үзэж болох ба зохиогчийн эрхийн Нийтийн бүтээлүүд () гэсэн актын дагуу ашиглаж болдог.
Миний хувьд сонирхолтой санагдсан доорх ярианд, хүн уншсан номыхоо цомирлиг гэдэг бол одоо хүн үзсэн видеоныхоо цомирлиг болжээ гэдэг санаа ѳнѳѳгийн бидний оюуны дэвшлийг харахад тусалж байна.
Удаахь нь Улаанбаатарт зохион байгууллагдсан яриа бѳгѳѳд үүнийг дахин дахин үзэж, дотно хүмүүстээ ч үзүүлмээр байгаа тул хадлаа. Залхуурал бол маш аюултай вирус. Би бас ингэж боддог байсан болохоор энэ мундаг хүн олон хүнд хэлж ѳгч байгаад их баяртай байна.
2013-07-26
Унших лист
□Сонирхолтой хэл шинжлэлийг зохиогчийн нийтлэлүүд:
http://saruul.essay.time.mn/contentlist/list.shtml
блог *үргэлжилнэ
Анх нэгэн блог хѳтлѳх үүргийг ѳѳртѳѳ аван сэтгэл догдлон бичгэлсэн анхны бѳгѳѳд цорын ганц нийтэд харуулсан постоос минь хойш 4 жил ѳнгѳрсѳн байх юм. Хурдан юм.
Би яагаад блог хѳтлѳх хэрэгтэй вэ гэдгээ сайн мэдрээгүй байсан минь энэ 4 жил чимээгүй байсныг бүрэн ѳгүүлнэ. Ѳѳрийнхѳѳ бодлыг хүмүүст тулгаж, хүлээн зѳвшѳѳрүүлэх нэг талын ихэрхүү хүсэл минь ганц ч комэнт байхгүй гэсэн бодит байдлыг тэсвэрлэж чадаагүйгээс болсон. Яргуй ч цаг нь болсон болохоор л цэцэглэдэг шиг, миний блог бичих цаг нь болоогүй байсан байж.
Одоо бол тэр ихэрхүү хүсэл минь дарагдаж, юуны тѳлѳѳ ѳѳрийгѳѳ илэрхийлэхээ мэдэх болсон тул миний тэмдэглэлийн дэвтэрийг даван ёртѳнцѳѳр давхих чѳлѳѳг олж авлаа.
Би ѳѳрийгѳѳ ѳѳр нүдээр харах гэж, магад надтай ижил зорилго ѳѳд мацах хэн нэгэнтэй танилцах, ирээдүйд ном хэвүүлнэ дээ гэсэн мѳрѳѳдѳлрүүгээ алхам ч болсон ойртохын тулд.
Хүн болгонд эрх чѳлѳѳ бий, энэ эрх чѳлѳѳгѳѳ эдлэхдээ айхаа больсон. Тиймээ би одоо маш сайхан сэтгэлээсээ инээмсэглэж байна. Нэг ч гэсэн айдсаа би давсандаа ѳѳртѳѳ баяр хүргэн инээмсэглэж байна.
Шимэх айргийн шуугиан
Би эргэн илрээ. Сайхан талдаа, саруул тэнгэртээ эргэн илрээ. Хэрэн хэссэн тэнэмэл амидрал минь дуусах болоогүй ч хэсэг би зүрхээ бас сэтгэлээ алжаахаар ирсэн минь энэ. Зуны сайхан цагийг чимээгүй талтайгаа ярихаар илрээ.
Тиймээ би их санаж, бас тэр санасан хугацаа минь сэтгэлд минь тал болон үлдсэн байна. Би улам л талаа мэдэрч улам л ѳѳрийн оршихуйлуу ойртсноо мэдэрч байна.
Айрагны амт хүртэл намайг ѳгүүлэх шиг ийм л эмзэгхэн болгодог юм байна, энэ санан бэтгэрэх гэдэг чинь.
Бидний мѳн чанар энэ л талтай холбоотой, эгэл ахуйгаас эхтэй юм байна. Гэрээс нутгаас гарч шинэ газар нутагт ѳѳрийгѳѳ сорьсноор л үнэн монгол чанар намайг олж ирдэг мэт.
Зүгээр л урсах энэ цаг хугацаа, амьсгалтай минь хорших энэ л үнэр амт, гэдсийг минь биш сэтгэлийг минь дүүргэж, хийморь минь унагалах шиг.
Subscribe to:
Comments (Atom)