Гэрээсээ ажиллах.
10 жилийн ѳмнѳ ийм үг бараг хэний ч чихийг сэртхийлгэх байсан биз. Эдийн засгийн уналт болоод УБ дахь үл хѳдлѳх хѳрѳнгийн үнийн ѳсѳлтѳѳс болоод шинэ бѳгѳѳд жижиг дунд бизн eс эрхлэгчдэд ѳѳрийн гэсэн оффистой байх нь том дарамт учруулах болсон.
Сургуульд байхын шуугисан бужигнасан тѳрѳл бүрийн хүмүүсийн үл сонголттой цуглуулгад дуртай байгаагүй. Харилцааны асуудлууд үнхээр ядрааж орхидог. Нэгэнт олон дунд орсон бол жишгийг дагах гээд байдаг сул тал маань миний мэргэжлийн сонголтод нѳлѳѳлѳѳсэй гэж хүсэхгүй байгаа нь бас нэг шалтгаан.
Ѳргѳжихийн хэрээр илүү хувийн чанартай студиотой болноо гэж мѳрѳѳддѳг.
Мѳрѳѳдѳлдѳѳ хүрэх хамгийн эхний алхам бол, биeэ дааж үр бүтээлтэй ажиллах чадвартай болох. Бүх л сургалтын түвшинд, миний эзэмшсэн арга барил нь хэн нэгний хяналт шахалтад хийх ажлаа хийдэг дадлыг бий болгосон бол хамгийн сүүлд хийсэн сонголт минь тэр биг нурааж, шинээр ѳѳрийгѳѳ бий болгох маш зовлонтой үйл явц байсан ч одоо бол зѳв сонголт байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Ѳѳрийнхѳѳ талаар илүү сайн мэддэг болох, ѳѳрийгѳѳ дайчлахгүй бол ямар их тѳлѳѳс тѳлѳх болдгийг маш сайн ойлгуулсан амьдрал их сургууль байж чадсан.
Далавчаа дэлгээд үүрнээсээ нисч ѳѳрийнхѳѳ модыг олох аялал минь эхлэхэд бэлэн болж байна даа гэж :)
No comments:
Post a Comment
Миний далд ертѳнцѳд саатан зочилж, хүндэтгэлтэй хандсанд баярлалаа. Таны бодлыг сонсохдоо таатай байна.