2016-03-29

Нобелийн шагналтан, Др.Проф.Амано


Японд амьдарч хэлийг нь сурсных ямар нэгэн нарийн мэдээлэл хэрэгтэй бол япон хэл дээр хайдаг. Үл таних хэн нэгний асуултад ул суурьтай сэтгэлээсээ хариулсан, эсвэл, ѳѳрийн туршлагыг хуваалцсан блог олдох нь элбэг.
Ажил дээр ч гэсэн бие биендээ зааж сургах, сонсож мэдсэнээ ѳглѳѳ болгон чоорей буюу ѳглѳѳний уулзалтаараа хуваалцах зэрэг мэдлэгээ хуваалцаж, багаа хурцалдаг.
Тэр чанар нь тэднийг хѳгжилрүү хѳтѳлсѳн нэг хүчин зүйл ч байж болох.
Ѳнѳѳдѳр физикийн салбарт цэнхэр LED гэрэл цацрулагч хагас дамжуулагчийг дэлхийд анх удаа тогтвортой талст болгон ургуулж, түүнийгээ амжилттай зах зээлд нэвтрүүлсэн ажлаараа Нобелийн шагнал хүртсэн Профессор Аманогийн лекцээс ѳѳртѳѳ танин мэдэхүйн нээлт хийv.
1. LED гэхээр саяхны бүтээл гэж бодож байсан. Гэтэл анхны LED-ийг 1962 онд АНУ-ын эрдэмтэн Nick Holonyak улаан ѳнгийнхийг, 1974 онд HP company-ын судлаач George Craford ногооныг гаргаж авсан байдаг байна.
2. Амано нарын арга нь олон жилийн судалгаа, олон олон туршилтын үр дүнд Главаниум натрийг бага темпратурт баффер хийх аргаар амжилттай талстжуулсан ба, үүний дараагаар Пи хагас дамжуулагчийг мѳн тогтворжуулах судалгаа туршилт нь амжилттай болж цэнхэр LED бүтсэн.
3. Сэтгэл, зорилгодоо хүрэх эрмэлзэл байвал үнэтэй хүчтэй лаброторийг ч ѳѳрсдѳѳ хийчихэж болдог гэдгийг баталсан гэлтэй. Тэдний судалгааны тѳсѳв 3 сая иен, харин судалгаа туршилтаа хийх шаардлагыг нь хангах тоног тѳхѳѳрѳмж нь нэг тэрбумын үнэтэй байсан гэдэг. Тэд хамтдаа бодож, хамтдаа бүтээж тѳсѳвтѳѳ багтаан туршилтаа амжилттай явуулж үр дүнд хүрч чаджээ.
4. Тэрээр оюутан ахуй цагтаа жилд зѳвхѳн 1.1-нд л амардаг байсан байна. Туршилтаа хийхсэн гэхээс байж сууж чаддаггүй байсан гэдэг.
5. Түүний эхнэр нь хамтдаа айлчилж, үзэгчдийн асуултад хариулж байсан. Бие биенийхээ сэтгэл зүрхээ зориулсан зүйлд нь хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж, хэрэв хэн нэг нь золиос гаргасан бол түүнийг зохих ёсоор нь үнэлж хүндэтгэх сэтгэлтэй байснаараа энэ хос, 26 жил хамтдаа аз жаргалтай амьдарсан гэж хэлж байсан. Эмэгтэй хүн болохоороо л нѳхрѳѳ, хүүхдээ, гэрээ ганцаараа түшээд явах биш нэг гэрийн 2 багана шиг сэтгэж чадвал аз жаргалтай, сэтгэл хангалуун гэр бүл байж чадах байх гэж бодлоо.
6. Тэрээр ШУ бол бүх л асуудалд шийдэл олж чадах хийгээд, эрдэмтэн, инженер хүн асуудлыг хараад шийдлийг хайдаг хүнийг хэлдэг гэж байсан.
7. Түүнийг ШУ-ний нээлтрүү хѳтѳлсѳн хүн нь эмээ нь. Багадаа их ѳвддѳг байсан түүнийг маш сайн халамжилж, эрүүл чийрэг хүүхэд болгож ѳгсѳн ачийг нь хэзээ нэгэн цагт хариулна даа гэж бодож байсан ч бурхны оронд одож, түүний их ачийг дэлхийд, бусад хүмүүст тустай зүйл хийж хариулахсан гэсэн хүсэл түүнийг мэргэжлээ сонгоход нь нѳлѳѳлж.
8. Олон судлаач нарыг зангидан, амжилттай нээлт хийхэд тусалдаг ямар нэгэн дүрэм байгаа талаар асуухад :
Бүх судлаачид ѳѳрийнхѳѳ судалгааны сэдвийг сонгож ажиллах боломжоор хангадаг. Хүн ѳѳрѳѳ сонголтоо хийж, шийдвэр гаргасан бол түүний үр дүнд ч гэсэн ѳѳрѳѳ хариуцлага хүлээхээс ѳѳр аргагүй байдалд хүрдэг. Тийм болохоор илүү үр дүнтэй ажилладаг. Судалгааны багийн хувьд нэг нэгнээ хүндэтгэн, сэтгэлээсээ дэмждэг уур амьсгалыг бүрдүүлж, харилцан яриа хийх үедээ хүн бүхэнд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэхэд анхаардаг. Нэгэнт тийм орчин бий болсон бол, зѳвхѳн судалгаандаа анхаарах л үлддэг дээ гэсэн нь их таалагдлаа.
9. LED ба ирээдүй. Одоогийн судалгаа "Li-Fi"
Гэрэл гэдэг үүднээсээ холбогдуулан маш олон судалгаа явагдаж байгаа. Түүний нэг нь  "Li-Fi" буюу гэрлээр мэдээлэл дамжуулах технологи юм. Трафикт зориулсан олон гэрэлтүүлэг LED болсон бѳгѳѳд, тэдгээрийг ашиглаж, харилцаа холбоо дамжуулах технологийг туршин судалж байгаа гэнэ. Магадгүй 10 жилийн дараа бид  "Wi-Fi" биш  "Li-Fi" хэрэглэж, интернетийн холболтод мѳнгѳ тѳлѳх гэдгийг мэддэггүй байж ч болох юм.
  Хэдийгээр би эрдэмтэн судлаач биш ч гэсэн хѳдѳлмѳрч, шинийг санаачлагч хүмүүсийн илтгэл яриаг ихээхэн сонирхон цаг гаргадаг. 
Танхим дүүрэн оюутан залуус, зогсоод ч болсон энэ эрхмийн яриаг сонсож байгаа нь бахдалтай санагдаж байлаа.

2015-10-02

living the dream

Гэрээсээ ажиллах.
10 жилийн ѳмнѳ ийм үг бараг хэний ч чихийг сэртхийлгэх байсан биз. Эдийн засгийн уналт болоод УБ дахь үл хѳдлѳх хѳрѳнгийн үнийн ѳсѳлтѳѳс болоод шинэ бѳгѳѳд жижиг дунд бизн eс эрхлэгчдэд ѳѳрийн гэсэн оффистой байх нь том дарамт учруулах болсон.
Сургуульд байхын шуугисан бужигнасан тѳрѳл бүрийн хүмүүсийн үл сонголттой цуглуулгад дуртай байгаагүй. Харилцааны асуудлууд үнхээр ядрааж орхидог. Нэгэнт олон дунд орсон бол жишгийг дагах гээд байдаг сул тал маань миний мэргэжлийн сонголтод нѳлѳѳлѳѳсэй гэж хүсэхгүй байгаа нь бас нэг шалтгаан.
Ѳргѳжихийн хэрээр илүү хувийн чанартай студиотой болноо гэж мѳрѳѳддѳг.
Мѳрѳѳдѳлдѳѳ хүрэх хамгийн эхний алхам бол, биeэ дааж үр бүтээлтэй ажиллах чадвартай болох. Бүх л сургалтын түвшинд, миний эзэмшсэн арга барил нь хэн нэгний хяналт шахалтад хийх ажлаа хийдэг дадлыг бий болгосон бол хамгийн сүүлд хийсэн сонголт минь тэр биг нурааж, шинээр ѳѳрийгѳѳ бий болгох маш зовлонтой үйл явц байсан ч одоо бол зѳв сонголт байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Ѳѳрийнхѳѳ талаар илүү сайн мэддэг болох, ѳѳрийгѳѳ дайчлахгүй бол ямар их тѳлѳѳс тѳлѳх болдгийг маш сайн ойлгуулсан амьдрал их сургууль байж чадсан.
Далавчаа дэлгээд үүрнээсээ нисч ѳѳрийнхѳѳ модыг олох аялал минь эхлэхэд бэлэн болж байна даа гэж :)

2013-09-24

Ѳглѳѳний хүн

Ямар нэгэн зүйлийг хэрэгжүүлэхийпн тулд зориглон шийдэхээсээ ѳмнѳ ѳѳрийн зан ааш ба авъяас чадварыг ойлгож ухаарах хэрэгтэй. Ѳглѳѳд заавал хийхгүй бол болохгүй ажил бий болгох хэрэгтэй. .. ѳдѳр тутмын ѳѳрт хэрэгцээтэй байсан зүйлтэй тааруулан нийцүүлэх Анхандаа хэсэг хугацааны турш эрт боссоноор хожсон цагаа хичээл сүрлага ажил хѳдѳлмѳрт зориулалгүйгээр зѳвхѳн ѳѳрийгѳѳ магтан сайшааж, сайтар бодож тунгаахад зарцуул. Тархинд таалагдах тул, хичээл хийх зэрэгт сэтгэл гонсгор байсан ч ѳглѳѳг үргэлжлүүлсээр байх юм. тунхаг бичиг, эхлээд амжилт гаргасны дараа, хүсэл зорилгоо тусгаж, ѳѳрий амлалтыг тодорхой бичиж гарын үсэг зур. Хүний тархинд ямар мэдээлэл давтагдан орж байна, түүнд чин сэтгэлээсээ итгэх юм бол, тархи тэрхүү мэдээллийг үнэн бодитоор хүлээн зѳвшѳѳрч, улмаар бие мах бодийн үйл ажиллагааны хэрэгтэй хэсэгт түүнийг хэрэгжүүлэхийг тушаадаг ажээ. бүхий л сайн зуршил нь хүсэл зорилго ба түүнийг бодитоор хэрэгжүүүлэх давтамжит үйл ажиллагаараар бий болдог. Хайртай дуртай хүнийхээ зүрх сэтгэлийг хѳдѳлгѳхѳд чиглэсэн зорилготой байх нь хамгийн уламжлалт бѳгѳѳд үр дүнтэй ажиллах урам зориг бадраах арга юм. ОРОЙ. @ Донтуулах магадлал ѳндѳр зүйлст чѳлѳѳт цагаа бүү үр @ Ажил үүргээ цаг тухайд нь дуусгаж занш @ Бүх л үйл хэргээ чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн хий. Ингэснээр тухайн ѳдрийн сэтгэл ханамж ѳндѳр болох тул, сайхан унтаж амрахад нѳлѳѳлдѳг. @ Биеийн тамирын дасгал сургуулилатыг болж ѳгвѳл орой хий @ Орой 9ьс хойш хоол бүү ид. @ гэртээ 8ь9 хооронд харьсан бай. @ Бүх гэр бүлээрээ цугларах цагийг багахан ч гэсэн гарга @ Хѳгжим сонсох, ном унших зэргийг оройн цагаар хий. @ Ѳдрийг дүгнэн цэгцлэх цаг зав заавал гарга. Модны нүүрсэн дэр. Гадуур зарагдаж байгаа амин дэмийн бэлдмэлээс ихээр хэрэглэж уулаа ч гэсэн биед шингэн уусах хэмжээ нь 3-5%-с хэтэрдэггүй. Түүний дээр тархины эд эсээр дамжин ѳнгѳрдѳг судсанд хаалга байдаг ба тэр нь нийлэг шинж бүхий амин дэмийн бэлдмэлийг бараг тэр чигт нь таслан зогсоодог. Амин дэм А, С, Е байгалийн гаралтайг. Ѳдрийн богино нойр ав. түхайн ѳдрийн тѳлѳвлѳгѳѳ ба арга техникийг боловсруулдаг. ДАСГАЛ боссоны дараа болон усанд орсны дараа болон ѳмнѳ 30 минутын зайтай. зүрхний цохилт хүчтэй үед халуун усанд орох нь зүрхэнд муу. САрын тэмдэгийн үед муу ба хийх үедээ нар шууд тусаагүй ѳрѳѳнд сул хувтсатай хийнэ. Нугас нуруу болон уураг тархи нь ѳѳр хоорондоо нягт холбогдон байрласан байдаг тул, нугас нурууны хэлбэр ѳѳрчлѳгдѳхѳд тархинд шууд нѳлѳѳ үзүүлдэг. Ѳглѳѳний тархинд нѳлѳѳлѳх. Тиймээс тархины ү.аьг сайжруулан бэхжүүлэхийн тулд ѳѳрийнхѳѳ нүдээр харж, чихээрээ сонсож, мѳн хэлээрээ амсан мэдэрч,хамраараа үнэрлэн, арьсаараа хүртэж шалгах буюу ѳ.х ѳѳрѳѳ сэтгэн бодож нээж илрүүлэх хэрэгтэй. Шѳнѳ дѳл болтол унтахгүй байгаа хүүхэд тодорхой зорилго, ухамсаргүй байх нь цѳѳнгүй. эцэг эх болон үр хүүхдүүд нь хамтдаа нэгдэж,гэр орондоо нэгнийхээ сэтгэл санааг тайван амар түвшин болгож, ямар ч хэрэг байсан ярилцан зѳвлѳж юу ч байсан хийж бүтээж чадна гэж урамшуулан дэмждэг байх нь аз жаргалтай гэр бүлийн үндэс биш гэжүү. Хийж бүтээж чадах юм шиг байна гэсэн мэдрэмж ба хийж чадсан гэж хэлэх нь огт ѳѳр хэрэг. Ѳглѳѳний хүн болох 100 ѳдрийн тѳйѳвлѳгѳѳ. 1. Ѳѳрчлѳгдѳх боломжийг бүү алд. 2. Ѳѳрийн хэв маягаа олж ав. 3. Ѳѳрийн гэсэн үзэл бодлыг бий болго. 4. Ѳѳрчлѳлтийг оройн цагаасаа эхэл 5. Нойрсох хугацаагаа тогтоо 6. Бүхнийг унтахаасаа эхэл. 7. Ѳглѳѳний 30 минутыг ѳѳрчил. 8. Ѳдрийн нойр ба амин дэмээр туслуул. 9. Гэрэл гэгээг ашигла. 10. Салхинд гарч бай. 11. Салхинд гарахын үр шимийг бүрэн дүүрэн амс. 12. Ѳглѳѳний болон йогийн дасгал хийж бай. 13. Ѳглѳѳний оюун ухаан, тархиндаа нѳлѳѳл 14. Халуун ам бүлийнхнээ оролцуул. Саѳшо Хироши 税所 弘 100日で「朝型人間」になれる方法 (講談社プラスアルファ文庫) [文庫]

2013-08-22

Чи ѳѳрийнхѳѳ үзсэн видеонийхоо цомирлиг

Ойрд TED гээчид бүр ороод байна шүү. TED гэдэг нь юу вэ? Анх 1984 онд Технологи, Дезайн болон Интертайментийн гурван салбарын хүмүүс уулзан хуралдснаар үүсгэн байгууллагджээ. Гол санаа нь Олонд түгээх хэрэгтэй гэсэн санааг, нийтийн сонорт хүртээх юм байна. TED албан ёсны хуралдаан байхаас гадна, TED шагнал, TED арга хэмжээ болон Дэлхийн олон орнуудад зохион байгууллагаддаг TED яриа зэрэг байна. Бүх яриануудыг видео хэлбэрээр үнэгүй үзэж болох ба зохиогчийн эрхийн Нийтийн бүтээлүүд () гэсэн актын дагуу ашиглаж болдог. Миний хувьд сонирхолтой санагдсан доорх ярианд, хүн уншсан номыхоо цомирлиг гэдэг бол одоо хүн үзсэн видеоныхоо цомирлиг болжээ гэдэг санаа ѳнѳѳгийн бидний оюуны дэвшлийг харахад тусалж байна. Удаахь нь Улаанбаатарт зохион байгууллагдсан яриа бѳгѳѳд үүнийг дахин дахин үзэж, дотно хүмүүстээ ч үзүүлмээр байгаа тул хадлаа. Залхуурал бол маш аюултай вирус. Би бас ингэж боддог байсан болохоор энэ мундаг хүн олон хүнд хэлж ѳгч байгаад их баяртай байна.